School

Бага анги

Бага боловсролын хөтөлбөр нь 6-11 насны сурагчдад зориулсан үндэсний хөтөлбөр , сургуулийн нэмэлт хөтөлбөр ,Олон улсын “Pearson Edexcel iPrimary curriculum” цогц хѳтѳлбѳр
1-р анги:

Монгол хэлээр уншиж сурч буй сурагчийг айдас бэрхшээлгүйгээр, бие даан, амжилттай хурдан уншиж сургахад оршино.

    Онцлог:
  • Бага насны хүүхдийн нүдлэн тогтоох чадварт тулгуурлана.
  • Сурагчид үсэг, үе, үг нэмэх аргаар бүтэн өгүүлбэрээр уншиж сурна.
  • Сурагч бүрийн унших чадварыг үе шаттай оношлон, ахиц хөгжлийг тодруулж, урамшуулах аргаар сургана.
  • Бага насны хүүхдийн нүдлэн тогтоох чадварт тулгуурлана.
    Хүрэх үр дүн:
  • Хагас жилийн дотор танил болон танил бус эхийг шууд уншиж сурна.
  • Уншихдаа үелж түгдрэхгүй шууд урсган уншдаг болно.
  • Нүдэлсэн болон сонссон үгээ зөв, цэвэр сайхан бичих чадвартай болно.
  • Цээжилснээ өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан өгүүлж, уран яруу уншина.

2-р анги:

Цэг, таслалын дагуу утгыг зөв гаргаж, түгдрэлгүй уншиж сураад, шинээр нүдэлж тогтоосон болон сонссон үгээ цээжээр зөв бичих чадвартай болно. Цээжилсэн зохиолоо яруу сайхан аялгуулан өгүүлж, уншсан зохиолоо өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярина. Бодол санаагаа ойлгомжтой найруулан ярина.

3-р анги:

Өгүүлбэрийн утга санааг сайтар анхаарч уншдаг болж, мэдэхгүй үг болон салаа утгыг толиос хайж, толь бичиг хэрэглэх чадварт суралцана. Цээжилсэн зохиолоо яруу сайхан аялгуулан өгүүлж, уншсан зохиолоо өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярих, бодол санаагаа ойлгомжтой найруулан ярих чадвараа улам хөгжүүлнэ.

4-р анги:

Ном зохиол уншихдаа догол мөрийн утга санааг анхаарч ойлгож уншина. Сонссон болон цээжилснээ, бодол санаагаа хурдан гүйлгэн бичих чадварт суралцаж, зөв найруулан бичих, ярих чадвартай болно. Эх хэлээрээ яруу сайхан аялгуулан өгүүлж, өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярина.

5-р анги:

Ном зохиол уншихдаа догол мөрийн утга санааг анхаарч, агуулгыг ойлгож уншина. Эх хэлээрээ хурдан гүйлгэн бичих чадварт суралцаж, зөв найруулан бичих, ярих чадвараа ахиулна. Эх хэлээрээ яруу сайхан аялгуулан өгүүлж, өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярина.

Секц, Дугуйлан

Basketball

Volleyball

Chess

Taekwondo

Morin Khuur

Guitar

Dance

Gymnastic

Piano

Ёочин

Sudoku

Rubik Cube

Draw

Easy music ensemble

Basketball

Volleyball

Chess

Taekwondo

Morin Khuur

Guitar

Dance

Gymnastic

Piano

Ёочин

Sudoku

Rubik Cube

Draw

Easy music ensemble

School

Дунд анги

ASSU сургуулийн дунд боловсролын хөтөлбөр нь 11-14 насны сурагчдад зориулсан үндэсний хөтөлбөр , сургуулийн нэмэлт хөтөлбөр , Олон улсын “Pearson Edexcel iLowerSecondary” цогц хѳтѳлбѳр
  • Хими, физик, биологийн хичээлүүдийг байгалийн ухааны нэгдмэл агуулгаар сургалтын хөтөлбөр боловсруулж, байгалийн ухааны хичээлүүдийг зориулалтын кабинетад хичээлийн цагийн 50 хүртэлх хувьд туршилт хийлгэж, шинжлэх ухаанч арга барилаар зохион байгуулдаг.
  • Газарзүйн хичээлийн агуулгад хүрээлэн буй орчны бичил судалгаа, туршилтыг ашиглан судалгаа хийх аргазүйд суралцуулдаг.
  • Технологийн хөгжил болон практикт суурилсан үр дүнтэй хичээллэх зорилгоор Mozaik, Phet simulations зэрэг платформуудыг ашигладаг
  • Мэдээлэл технологиийн хичээл дээр орчин цагт шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор Adobe, Visual Studio, Scratch, Autodesk платформуудыг сургалтандаа ашигладаг.

Секц, Дугуйлан

Basketball

Volleyball

Chess

Taekwondo

Morin Khuur

Guitar

Dance

Gymnastic

Piano

Ёочин

Sudoku

Rubik Cube

Draw

Easy music ensemble

Basketball

Volleyball

Chess

Taekwondo

Morin Khuur

Guitar

Dance

Gymnastic

Piano

Ёочин

Sudoku

Rubik Cube

Draw

Easy music ensemble

School

Ахлах анги

ASSU сургуулийн дунд боловсролын хөтөлбөр нь 14-16 насны сурагчдад зориулсан Олон Улсын “Pearson Edexcel International GCSE” цогц хѳтѳлбѳр, 16-18 насны сурагчдад зориулсан Олон Улсын “Pearson Edexcel International A Level” цогц хѳтѳлбѳр, үндэсний хөтөлбөр , сургуулийн нэмэлт хөтөлбөр
  • Математик, физик, хими, биологийн хичээлийн хөтөлбөрийг Япон улсын ахлах сургуулийн хөтөлбөртэй харьцуулан судалж, баяжуулан хэрэгжүүлж байна.
  • Бодлогын тавилт, төрөл зэргийг олон улсын жишигт нийцүүлсэн.
  • 10-р ангиас эхлэн хичээл бүрийн агуулгыг ЭЕШ болон гадаадын ИДС-ийн элсэлтийн шалгалтад чиглэн бэлтгэдэг.
  • Нийгэм болон байгалийн ухааны чиглэлээр гадаадын их дээд сургуульд элсэхэд зориулж хичээлийн хөтөлбөрийг тусгайлан боловсруулсан.

Секц, Дугуйлан

Basketball

Volleyball

Chess

Taekwondo

Morin Khuur

Guitar

Dance

Gymnastic

Piano

Ёочин

Sudoku

Rubik Cube

Draw

Easy music ensemble

Basketball

Volleyball

Chess

Taekwondo

Morin Khuur

Guitar

Dance

Gymnastic

Piano

Ёочин

Sudoku

Rubik Cube

Draw

Easy music ensemble